Get Adobe Flash player

Санал асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү....
 

Сайтад нэвтрэх



Холбоосууд

"Альфа-моторс" ХХК  --- www.4x4.mn

“Номин Моторс“ --- www.motors.nomin.mn, www.chevrolet.mn

“Наран Моторс”  --- www.naranmotors.mn

“Монголиан Стар Мелшерс” ХХК  --- www.msm.mn

“Бридж Групп” ХХК  --- www.bridgemotors.mn

“Бодь Автомотив” ХХК  --- www.bodiautomotive.mn

“Таван Богд Моторс” ХХК  --- www.motors.mn

“Форвард моторс” ХХК  --- www.forwardmotors.mn

“Хьюндай Моторс Монгол”  --- www.hmm.mn

“Киа Моторс Монгол” ХХК  --- www.kmm.mn

“Эм Би Жи Ай” ХХК  --- www.mbgi-motor.com

“Авто-Ойл” ХХК  ---             www.auto-oil.mn

“Вагнер Ази Автомотив” ХХК  --- www.wagnerautomotive.com

“Монгол Субару Автомашин” ХХК  --- www.subaru-mongolia.com

“Моннис моторс” ХХК  --- www.monnis.com

“Кроун авто центр” ХХК  --- www.grown.mn

"Доктор авто сүлжээ" ХХК  --- www.zigzag.mn

"Да хүрээ трейд" ХХК  --- www.dahuree.mn

“Улаанхуаран” авто худалдааны төв  --- www.automarket.mn

Алдаа
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT MAX(time) FROM jos_vvcounter_logs
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=INSERT INTO jos_vvcounter_logs (time, visits, guests, members, bots) VALUES ( 1516672964, 28, 28, 0, 0 )
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1516634100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time <= 1516634100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1516547700 AND time <= 1516634100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1516547700 AND time <= 1516634100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1515942900 AND time <= 1516547700
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1514733300 AND time <= 1516634100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1512054900 AND time <= 1514733300

“БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН 1991 ОНЫ АВТО ТЭЭВРИЙНХЭЛЭЛЦЭЭР” ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА.

“БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны автотээврийн хэлэлцээр” шинэчлэгдэн “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр” 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байна.
“Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр” болон “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТБХБЯ, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол”-ыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол, Хятад хоёр улсын автотээврийн төлөөлөгчдийн уулзалтыг 2011 оны 8, 10, 11 дүгээр сард 3 удаа зохион байгуулж, Монгол Улс, ӨМӨЗО болон ШУӨЗО-той хиллэсэн боомтуудаар дор дурдсан тээврийн маршртуудыг харилцан тохиролцлоо.
Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой тохиролцсон тээврийн маршрут:

Зорчигчдын тогтмол тээврийн маршрут          -5
Зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут   -6
Байнгын ачаа тээврийн маршрут                      -5
Түр хугацааны ачаа тээврийн маршрут            -6

Шинжаан Уйгарын Өөртөө Засах оронтой тохиролцсон тээврийн маршрут:

Зорчигчдын тогтмол тээврийн маршрут          -1
Зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут   -4
Байнгын ачаа тээврийн маршрут                      -2
Түр хугацааны ачаа тээврийн маршрут           -4

чиглэлээр тус тус тохиролцсон болно.

БНСУ-ЫН ТЭЭВЭР, ДАЛАЙН ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, БНСУ-ын Тээвэр, Далайн хэргийн яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын газрыг төлөөлж Шин Ки Сеон нар хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж  бичигт 2011 оны 10 сарын 11-ний өдөр гарын үсэг зурлаа.
ЗТБХБЯ, БНСУ-ын Тээврийн аюулгүй байдлын агентлагтай хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Авто тээврийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 03 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд БНСУлсад айлчлан Тээврийн аюулгүй байдлын агентлагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж доорхи асуудлуудаар хамтран ажиллах хүрээг өргөтгөх талаар хэлэлцэн тохиролцсон.
Санамж бичгийн хүрээнд Авто тээврийн газар болон БНСУ-ын Тээвэр, Далайн хэргийн яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын газар нь    техник, технологи, мэдээлэл, туршлага солилцох  замаар хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,  тээврийн байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэн, өргөн хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дор дурдсан чиглэлээр хамтран ажиллах юм.

• Улаанбаатар хотын болон 21 аймгийн Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогооны төвүүдийн үйл ажиллагаа, удирдлагын системийг боловсронгуй болгох;
• Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг сайжруулах;
• Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, инженер техникийн ажилчдыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах, мэргэжилтэн  солилцох;
• Жолооч нарыг мэргэшүүлэх, давтан сургах тусгай зориулалтын талбай бүхий сургалтын төв байгуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх;
• Улс, хот хоорондын болон хотын доторхи тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллах,  хяналтын системийг нэвтрүүлэх, туршлага солилцох;
• Тээврийн салбарын хөгжил, чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцох, уулзалт семинар зохион байгуулах;

Мөн Авто тээврийн газар, БНСУ-ын Газар, Тээвэр, Далайн хэргийн яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын газар нь  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахын хамт БНСУ-ын Койка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай гурвалсан гэрээгээр цаашид хамтран ажиллахаар болсон юм.

МОНГОЛ УЛСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН VIN CODE-ТОЙ БОЛЛОО.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргын зөвлөх Ж.Сэрээтэр, Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболд нар  2012-01-18-наас 2012-02-05-ны хооронд АНУ¬-н Автотээврийн байгууллагатай харилцаа холбоо тогтоох, тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж, хяналт тавьж  байгаа байдал, мэргэшсэн жолооч  бэлтгэж, шалгалт авч байгаа зэргийг судлаж танилцах, цаашид Монгол улсад автомашин үйлдвэрлэх, угсарсан тохиолдолд олгох үйлдвэрлэгчийн таних тэмдгийг авах, автотээврийн чиглэлээр  мэргэжилтэн бэлтгэх боломжийг судлах зэрэг зорилгоор тус улсад ажиллаад ирлээ.
Монголд үйлдвэрлэгдсэн автомашины үйлдвэрлэгчийн таних тэмдэг MU9 гэж байхаар тус байгууллагаас олгосон. Үйлдвэрлэгчийн таних тэмдэг гэдэг нь тухайн автомашины арлын дугаар буюу VIN код бөгөөд энэхүү кодын эхний гурван тэмдэгт нь үйлдвэрлэгчийн таних тэмдэг гэж явдаг ба үүнийг зөвхөн Олон улсын авто инженерүүдийн холбооноос олгодог. Олон улсын авто инженерийн холбоо нь дэлхийн 100 гаруй орны инженер техникийн ажилчид, дэлхийн автомашин үйлдвэрлэгчдыг нэгтгэсэн ба  байгуулагдаад 106 жил болж байгаа олон улсын томоохон байгууллага юм.

АНУ-ЫН ЛОС АНЖЕЛАС ХОТЫН МОТОРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАЗАР /DEPARTMENT OF MOTORS VEHICLES/ -ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Техник, технологийн хэлтсийн дарга Н.Баттулга, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сэлэнгэ нар 2011 оны 11 сарын 01-04-ний өдрүүдэд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо зохион байгуулагдсан AAPEX-SEMAшоунд оролцон, зохион байгуулагчидтай Америкийн Нэгдсэн Улсын авто тээврийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны туршлагыг судлах, цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцон, уулзалт хийсэн юм. Айлчлалын багийн бүрэлдэхүүн Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн сенатор Куррен Прайзийн бие төлөөлөгч Ребека Берналийн хамтаар Лос Анжелас хотын Моторт тээврийн хэрэгслийн газрын /Department of Motors Vehicles/ удирдлагуудтай уулзан туршлага солилцож, хамтран ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ АВТО ТЭЭВРИЙН ГАЗРЫН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРЖ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАГДЛАА.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 09 сарын 20-ны өдрийн 249 дугаар тушаалаар Автотээврийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг  шинэчлэн баталж Техник, технологийн хэлтсийг байгуулсан.
Техник, технологийн хэлтэс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Үүнд:
- Авто тээврийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх;
- Тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хийх;
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвд тусгай зөвшөөрөл олгох,  хяналт тавих;
- Автоүйлчилгээний байгууллагад ангилал тогтоох,  үйл ажиллагаанд хяналт тавих;
- Автотээврийн салбарын техникийн баримт бичиг, норм норматив, стандартыг  боловсронгуй болгох, техникийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах,
- Тээврийн хэрэгсэл, эд анги үйлдвэрлэх, угсрах технологи, стандарт, тавигдах нөхцөл шаардлагыг боловсруулахтай холбоотой стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах чиглэлээр санал боловсруулах;

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АВТО ВОКЗАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО.

Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтанд орсон Орхон, Хөвсгөл, Булган аймгуудад  автовокзал, оношлогооны төвийн барилга байгууламж орсон. Үүнээс:
Дархан-Уул аймагт  “Зорчигч үйлчилгээний төв” автовокзалын барилга угсралтын ажлыг “МВС” ХХК гүйцэтгэж 2011 оны 09 дугаар сарын 15-нд улсын комисс ажиллаж, 2011 оны 09 дугаар сарын  30-нд нээлтийн ёслолын үйл ажиллагаа хийгдэж, улс хот хоорондын автовокзалын үйл ажиллагаа эхэлсэн. Oрхон аймагт баригдах автовокзал, оношлогооны төвийн барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 2011 оны 01 дүгээр сарын 14-нд зарлагдан, “Зострейд” ХХК шалгарч барилгыг ашиглалтанд оруулсан. Хөвсгөл аймагт баригдах автовокзал, оношлогооны төвийн барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 2011 оны 01 дүгээр сарын 14-нд зарлагдан, “Урагшлах” ХХК шалгарч 2011 оны 12 дугаар сарын 12-нд ашиглалтанд оруулах улсын комисс  ажиллаж барилгыг ашиглалтанд оруулсан.Булган аймагт баригдах автовокзал, оношлогооны төвийн барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 2011 оны 01 дүгээр сарын 14-нд зарлагдан, “Бизнес фокус” ХХК шалгарч 2012 оны 01 дугаар сарын 16-нд ашиглалтанд оруулах улсын комисс  ажиллаж барилгыг ашиглалтанд оруулсан.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР НИЙТ 6000 ГАРУЙ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОЛОО.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 сарын 29-ний өдрийн 349 тоот тогтоолоор Монгол улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газартай хамтран мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт явуулах 17 байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Автотээврийн газрын санаачилгаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч болон ажилд зуучлагч байгууллагуудын ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, жолооч нарын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж буй байгууллагуудыг ажил олгогчтой холбож өгөх, ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж ажилд оруулах зорилгоор “Ажлын байр-Амьдралын баталгаа”сэдэвт хөдөлмөрийн өдөрлөгийг 2011 оны 10 дугаар  сарын 13-14 өдрүүдэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран  амжилттай зохион байгууллаа.

БНСУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЛАА.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, БНСУ-ын Тээвэр, Далайн хэргийн яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын газрын хооронд  байгуулсан санамж  бичгийн хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтийн үзлэг хийх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээр туршлага судлах  зорилготой Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболдоор  ахлуулсан ажлын хэсэг Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын газар УТҮГ, хувийн хэвшлийн аж  ахуйн нэгжийн 26 хүний  бүрэлдэхүүнтэйгээр 2011 оны 11 сарын 29-нөөс 12 сарын 05-ны хооронд БНСУ-д ажилласан юм.

ЧАНАРТАЙ СЭЛБЭГ, АЮУЛГҮЙН БАТАЛГАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Засгийн газраас  2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай  холбогдуулан  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран автомашины сэлбэг хэрэгсэл борлуулагчдын үйл ажиллагааг дэмжих, төрөөс баримталж буй бодлогыг Авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд  жигд хүртээх зорилгоор “Чанартай сэлбэг, аюулгүйн баталгаа” сэдэвт хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Автотехникийн зах болон дэлгүүрүүдэд лангуу түрээслэн  автомашины сэлбэг хэрэгсэл, тос тослох материалыг худалдаж байгаа иргэдийг хамруулсан нь  бараа бүтээгдэхүүнийг “гарал үүслийн гэрчилгээ”, гарал үүслийг гэрчилсэн мэдүүлэг”-тэйгээр хил гаалиар оруулж ирсэн тохиолдолд хэрэглэгчдэд худалдах,  Гаалийн тухай хууль болон, Оюуны өмчийн тухай хуулийн авто үйлчилгээний байгууллагад холбогдох заалтуудыг дагаж мөрдөж ажиллах, гарал үүслийн гэрчилгээгүй буюу хуурамч сэлбэг хэрэгслийг худалдах нь хүний амь нас, байгаль, экологид хэрхэн нөлөөлөх байдлын талаар авто үйлчилгээ эрхлэгчдэд зохих мэдээллийг хүргэснээс гадна Америкийн Нэгдсэн Улсын “K&N” компани, БНСУ-ын  “MOBIS” зэрэг авто сэлбэг үйлдвэрлэгч  компаниудын  албан ёсны борлуулагч болох боломж  бүрдсэн юм.

Холбоосууд

Засгийн газрын мэдээлэл

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр29
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт29
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард29
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНийт10029

Таны IP хаяг: 54.234.45.10
 , 
Өнөөдөр: 1-р сар 23, 2018