Get Adobe Flash player

Санал асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү....
 

Сайтад нэвтрэх



Холбоосууд

"Альфа-моторс" ХХК  --- www.4x4.mn

“Номин Моторс“ --- www.motors.nomin.mn, www.chevrolet.mn

“Наран Моторс”  --- www.naranmotors.mn

“Монголиан Стар Мелшерс” ХХК  --- www.msm.mn

“Бридж Групп” ХХК  --- www.bridgemotors.mn

“Бодь Автомотив” ХХК  --- www.bodiautomotive.mn

“Таван Богд Моторс” ХХК  --- www.motors.mn

“Форвард моторс” ХХК  --- www.forwardmotors.mn

“Хьюндай Моторс Монгол”  --- www.hmm.mn

“Киа Моторс Монгол” ХХК  --- www.kmm.mn

“Эм Би Жи Ай” ХХК  --- www.mbgi-motor.com

“Авто-Ойл” ХХК  ---             www.auto-oil.mn

“Вагнер Ази Автомотив” ХХК  --- www.wagnerautomotive.com

“Монгол Субару Автомашин” ХХК  --- www.subaru-mongolia.com

“Моннис моторс” ХХК  --- www.monnis.com

“Кроун авто центр” ХХК  --- www.grown.mn

"Доктор авто сүлжээ" ХХК  --- www.zigzag.mn

"Да хүрээ трейд" ХХК  --- www.dahuree.mn

“Улаанхуаран” авто худалдааны төв  --- www.automarket.mn

Алдаа
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT MAX(time) FROM jos_vvcounter_logs
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=INSERT INTO jos_vvcounter_logs (time, visits, guests, members, bots) VALUES ( 1524741388, 41, 40, 0, 1 )
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524582900 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524410100 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1523805300 AND time <= 1524410100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1522509300 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1519830900 AND time <= 1522509300

Тус хэлтэс нь тайлангийн хугацаанд хэлтсийн дарга нэг, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн-1, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн-1 , авто тээврийн хяналтын улсын байцаагч нийт 62 , үүнээс Авто тээврийн газарт-21, аймгийн Тээвэр, Авто замын газарт-29, Хилийн боомтонд- 12, Сургалт хариуцсан мэргэжилтэн-4, Стандарт хариуцсан мэргэжилтэн -2, жолооч -1 нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Хэлтсийн үйл ажиллагаа дараах чиглэлээр явагдсан.Үүнд:
>    Улс, хот хоорондын ачаа тээврийн  үйл ажиллагаанд тавих хяналт
>    Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйл ажиллагаанд тавих хяналт
>    Жуулчин тээврийн үйл ажиллагаанд тавих хяналт
>    Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналт
>    Техникийн хяналтын үйл ажиллагаанд тавих хяналт
>    Авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт
>    Мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох
>    Стандарт, норм боловсруулах
>    Хууль тогтоомж сурталчилах .
Тус онд хийж хэрэгжүүлэхээр нийт  21 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр  үр дүнгийн гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээнд заагдсан ажлуудыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 100 хувь биелүүлсэн.
Улс, хот хоорондын тээвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд  “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” –д заасны дагуу эрсдлийн үнэлгээ хийж нийт 79 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан.

Нэг . Хот хоорондын зорчигч тээврийн чиглэлээр :
• Замын цагдаагийн газартай хамтран “Замын машины таних тэмдгийн дугаар-агуулга ба бүтэц” MNS 3779:2004 стандартын шаардлага хэрхэн хангаж байгаа байдалд хамтарсан шалгалт хийж үйлчилгээнд ажиллах насжилт хэтэрсэн 75  тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, парк шинэчлэлтийг хийлгэсэн байна.
• Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд гарч буй 11983 зөрчил илрүүлж, 5955 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 6060 зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэж 113.976.700 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан байна.
• Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг болон тээврийн хэрэгслийг зогсоох тухай улсын байцаагчийн 3 актыг гаргаж, 1 аж аухйн нэгжийн тээвэрлэлтийг бүрэн зогсоосон байна.
• Мэргэжил арга зүйн зөвлөлгөөг нийт 115 аж ахуйн нэгжийн 230 албан тушаалтан, 1256 жолоочид өгч ажилласан байна.
Хоёр .Улс хоорондын тээврийн талаар:
• Авто зам, замын байгууламж нь автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн Матад сумаас Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын чиглэлд газрын тосын тээвэрлэлт эрхэлж буй “ Петро чайна дачин тамсаг “ ХХК, болон  Ухаа худаг, Таван толгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомтын чиглэлд тээвэрлэлт эрхэлж буй 42 ААНБ-ын тээвэрлэлтийн үйл ажиллагааг  түр зогсоож, замын нөхцөл байдлыг сайжруулах засвар үйлчилгээ хийлгэж тээвэрлэлтийн үйл ажиллагааг сэргээсэн.
• Хилийн боомтууд дээр ажиллах байцаагчдын тоог нэмэгдүүлж 12 боомтод 14 байцаагч ажиллаж байна.
• Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа нь эхлээгүй удсан, мөн тавигдах нөхцөл шаардлага хангаагүй 155  аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах санал оруулж, Автотээврийн газрын даргын 2011 оны 225 тоот тушаалаар тээвэрлэлтийн гэрээг цуцлуулсан.
• Улс хоорондын тээврийн үйлчилгээнд гарсан нийт 1949 зөрчлийг илрүүлж, 623 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 1326 зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу 15.1 сая төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ авсан байна.
• Дорноговь аймгийн Замын-Үүд , ӨМӨЗО-ны Эрээн хотын чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй “ Амонда “ ХХК, ТХОХЗА-ны Замын үүд салбарын зорчигч тээврийн үйлчилгээний автобусны стандартаар тогтоосон насжилт хэтэрсэн тул үйлчилгээнээс хасахаар акт тавьсаны дагуу өнөөдрийн байдлаар 5 автобусны парк шинэчлэлтийг хийлгэж, үйлчилгээнд оруулхад бэлэн болсон, Замын-Үүд салбар 2012 онд 8 автобус шинээр авахаар улсын төсөвт зардал нь батлагдсан.
Гурав . Хяналт шалгалтын бусад ажлын талаар :
• Улсын дугаарын үйлдвэрлэл эрхлэж буй “Эхлэл ургац” ХХК, “Жи Эл Ти” ХХК, “Ти энд эс холдинг” ХХК, “Рэйс” ХХК-ниудын үйл ажиллагаанд шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэж 1,6 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан.
• Жуулчин тээврийн үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуйн нэгжийн 58 удаагийн зөрчил илрүүлж, 38 зөрчил дээр нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч бусад зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
• Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран жуулчин тээврийн жолооч нарт аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилах зорилгоор 2 удаа сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 200 гаруй жолооч хамрагдсан байна.
• Авто үйлчилгээний байгууллагуудын эрхлэх үйлчилгээний ангилалыг тогтоох шалгалтын ажлын хэсэгт улсын байцаагч ажиллаж Улаанбаатар хотод 21, орон нутагт 19, нийт 40 байгууллагын ангилалыг тогтооход оролцсон.
• Авто тээврийн хуулийн 17.2-н заалтын дагуу нийт 8646 зөрчил илрүүлж, 7601 тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулж, 1045 зөрчилд холбогдох хуулийн дагуу 17 сая 296,0 мянган төгрөгний торгууль, шийтгэврийн арга хэмжээ авсан байна.
Дөрөв . Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох ажлын хүрээнд :
• 5312 жолоочид мэргэжлийн үнэмлэх олгосон байна. Үүнээс 2166 нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, 2040 нь ачаа тээврийн чиглэлээр олгогдсон бол үлдсэн хувь нь бусад чиглэлээр олгогдсон. 
• Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран мэргэшсэн жолоочийн сургалт эрхлэх 17 байгууллагыг шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж байна.
• “ Оюу толгой “  төслийн хүрээнд 300 мэргэшсэн жолооч бэлтгэхээр Мэргэжлийн боловсролын сургалтын газартай хамтран ажиллаж байна.
Тав. Стандарт норм боловсруулах ажлын хүрээнд :
• “ Автобуудал. Ерөнхий шаардлага  “ стандарт шинээр боловсруулж батлуулсан.
• “Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх. Ангилал. Ерөнхий шаардлага.MNS 5343:2003, “Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага. MNS 5344:2003, “Овор ихтэй. Урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага. MNS 5345:2003,”Ноос, түүхий эдийн тээвэрлэлт” Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага. MNS 5646:2003 стандартуудыг дахин хянаж батлуулсан.
• Байцаагдын өвлийн хувцас хийлгэхээр “ Шилмэл загвар “ ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Зургаа . Хамтын ажиллагааны чиглэлээр:
• “ Жуулчны аюулгүй байдлыг хангахад бүх нийтийн оролцоо ”  сэдэвт сургалтыг Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулж, сургалтанд 200 гаруй тээвэрлэгч жолооч, 25 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид хамрагдсан .
• Мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн хүрээнд “Анхны тусламж” сургагч багш бэлтгэх сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулж, нийт 20 мэргэжилтэн, авто тээврийн хяналтын улсын байцаагч, зарим тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан байна.
Долоо . Хууль эрх зүй боловсронгуй болгох чиглэлээр :
• “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүрэм хувцас, таних ба энгэрийн тэмдэгний загвар, түүнийг хэрэглэх журам” –г боловсруулж  ЗТБХБЯ-ны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 270 тоот тушаалаар шинэчлэн батлуулсан.
• Хот, орон нутагт ажиллаж байгаа Авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, шалгалтын мэдээ тайланг нэгтгэх ажлын үүднээс Авто тээврийн газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар тушаалаар “Авто тээврийн газарт ажиллаж байгаа Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын ажил дүгнэх журам” батлуулан одоо мөрдөж дүгнэж, ажиллаж байна.
• “ Төрийн хяналт шалгалтын тухай хууль “ –д заасны дагуу хяналт шалгалтын нэгдсэн цахим сан байгуулж, хяналт шалгалтын мэдээллээр баяжуулан ажиллаж байна.
Найм . Ажилчдыг сургах, мэргэшүүлэх ажлын хүрээнд:
• MNS/ISO-9001:2010 Чанарын удирдлагынтогтолцоо. Үндсэн шаардлага:Тохиролын үнэлгээний асуудал" сэдэвт сургалт, "Стандартчиллын суурь асуудал, стандарт боловсруулах арга зүй" сэдэвт сургалт," Тохирлын үнэлгээ", “Европын стандартыг монголд нутагшуулах арга зам” сэдэвт сургалтанд байцаагч, мэргэжилтэнүүдийг хамруулсан.
• Удирдлагын Академийн Төрийн алба, удирдлагын сургуульд " Байгууллагын хөгжил, стратеги төлөвлөлт" сэдэвт сургалтанд сургалт хариуцсан мэргэжилтэн З. Чүнсэрээ хамрагдаж үнэмлэх авсан.
• МХЕГ, ННТГ, Монголын Мянганы сорилтын сантай хамтран улсын байцаагчдын сургалтыг явуулсан. Сургалтанд Улаанбаатар хот болон хилийн боомт 21 аймагт ажиллаж буй 92 байцаагч оролцсон. Сургалтын хүрээнд  ЗТБХБЯ, Удирдлагын Академийн багш, МХЕГ, НОБЕГ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтэн нар хөтөлбөрийн дагуу хичээл зааж, МХЕГ-с сертфикат олгосон.
• БНХАУ-н Бээжин хотод 14 хоног “ Хойд болон дундад ази, Хятад улсын тээврийн бүтцийн уялдаа холбоо “  сургалтанд сургалт хариуцсан мэргэжилтэн З. Чүнсэрээ, ахлах мэргэжилтэн Д. Энх-Амгалан нар хамрагдсан.
Ес  . Албан бичиг, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар:
• Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны болон иргэдийн хүсэлтээр  тодорхойлсон дүгнэлт 66 –г гаргаж, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч жолооч нарт 1872 техникийн дүгнэлтийг гаргасан байна.
• Автотээврийн салбарт мөрдөх 6 стандарт , нэг журамд санал боловсруулж өгсөн.
• Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 422 заалт бүхий 96  албан шаардлагыг хүргүүлснээс, 66 заалт бүхий 350 албан шаардлага биелэгдсэн байна. Бусад гүйцэтгэлийн шалгалт  2012 онд хийгдэнэ.
• Хяналт шалгалт, Мэргэшсэн жолооч, стандартай холбоотойгоор 202 албан бичиг ирсэний 199 –ийг нь шийдвэрлэж дууссан 3 бичиг шийдвэрлэгдээгүй байна.

Ухаа худагаас – Гашуунсухайт чиглэлийн замд тогтмол хяналт тавих, тэнд ажиллах амьдрах байрыг шийдвэрлэж өгөхийг “ Говийн зам “ ХХК –д хүсэлт гаргасны дагуу иж бүрэн тоноглогдсон ажлын байр, амьдрах орчныг бүрдүүлж өгсөн.

> Өмнөговь аймгийн засаг даргад хүсэлт гаргасны дагуу Гашуун сухайтын боомтод ажиллах байцаагчид зориулж 46 м. кв-т талбайтай 2 айлын орон сууц, 12 м.кв-т талбайтай ажлын байр нэгийг олгосон.
> Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллаж буй байцаагчийн амьдрах байрыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсаны дагуу тус аймгийн засаг дарга хилийн боомтод баригдсан ажилчдын байрнаас 1 байр олгосон.
> Дорноговь аймгийн Хангийн боомтод ажиллах байцаагчийн ажиллах амьдрах зориулалтын зөөврийн байртай болгосон.

> “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн гарын авлага”-ыг хэвлүүлэн улсын байцаагч нар болон холбогдох тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдэд тараасан.
> Авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа шинээр батлагдсан болон өмнөх эмхэтгэлд хамрагдаагүй стандартыг багтаасан 46 стандартыг эмхэтгэл ном болгон хэвлүүлэх ажлыг Авто инженерүүдийн холбоотой хамтран зохион байгуулан албан хэрэгцээнд ашиглаж байна.

Шалгалтын тестыг шинэчлэн боловсруулж 42 сэдвээр 1300 асуулт боловсруулсан. Тус шалгалтын асуултуудаар гарын авлага хэвлүүлсэн. АТГ-н даргын 2011 оны 05 дугаар сарын 03 ны өдрийн 110 тоот тушаалаар дадлагын дэвтрийн загвар батлуулан дадлагын гарын авлагатай хамт хэвлүүлэн ашиглаж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн боловсролын сургалтын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв, Дүүргүүдийн хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, тээвэрлэгч байгууллагууд, сургалтын байгууллагуудтай хамтран “Ажлын байр амьдралын баталгаа “ сэдэвт хөдөлмөрийн яармаг 2 өдөр зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгт 5000 гаруй иргэд мэргэшсэн жолооч болон инженер техникийн чиглэлийн ажил хийхээр бүртгүүлсэн.

Авто тээврийн газар болон Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан Монгол улсын нутаг дэвсгэрт жуулчин болон нийтийн тээврийн “Автобусанд хүн барьцаалах үйлдэл” сэдэвт сургалт, дадлагын ажлын удирдамжийн дагуу үзүүлэх сургууль хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр  олон нийтэд хүргэсэн.

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “ Говийн чоно – 3 “ команд штабын сургуулийн арга хэмжээнд онцгой байдлын үед тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар оролцов.

“Монголын авто инженерийн холбоо“ НҮТББ–тай хамтран “Нийтийн тээвэр-2011“ сэдэвт нийтийн тээврийн хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээнд БНСУ-н ”Hyundai”, ОХУ-н Паз, БНЧУ-н “Ирибус“ зэрэг үйлдвэрүүдийн тээврийн хэрэгслүүд оролцсон.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт, Ганц модны чиглэлд улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлж байгаа тээврийн үйлчилгээнд ”MSC электроникс“ ХХК-тай хамтран GPS дээр суурилсан алсын зайн хяналт, зохицуулалтын системийг нэвтрүүлэн нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суурилуулан, хяналт тавьж ажиллаж байна.

“Зорчигч, тээвэрлэгчийн эрх үүрэг” сэдвээр видео танилцуулгыг DVD хэлбэрээр хийлгэн аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн, том оврын тээврийн хэрэгсдүүдийн тээвэрлэгч жолооч нар үйлчилгээд ажиллах үедээ зорчигчдод танилцуулах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

Байгууллагын ажилчдын дунд буудлагын тэмцээн, явган аялал, ОХУ-д Итгэлт хамбад мөргөх аялалуудыг зохион байгуулав.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2011 онд манай хэлтсээс зохион байгуулсан хяналт шалгалтанд 499 аж ахуйн нэгж байгууллага, 404836 тээврийн хэрэгсэл, 1550227 зорчигч хамрагдсан байна.
Тайлангийн хугацаанд 13932 удаагийн зөрчил илрүүлэн үүнээс 6578 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 7354 зөрчилд 127сая 972,7 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулан улсын төсөвт төвлөрүүлсэн.
Авто тээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг удаа дараа зөрчсөн 48 аж ахуйн нэгж байгууллага, 75 тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлсэн 215 удаагийн үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олсон орлого болох   1 сая 118,0 мянган төгрөгийг хураан улсын орлого болгосон байна.
Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал зөрчил 3,5 хувиар буурсан бол торгууль шийтгэврийн орлого 21,8 хувиар нэмэгдсэн. Тус онд нэг зөрчилд ноогдох торгууль шийтгэврийн орлого 17477 байгаа нь өмнөх онтой харьцуулбал 26.9 хувиар нэмэгдсэн байна.

2011 онд шалгалтанд хамрагдсан объектуудыг өмнөх онуудтай харьцуулсан байдал

Зөрчлийг шийдвэрлэсэн байдлыг өмнөх онтой харьцуулсан байдал

Нэг зөрчилд ноогдох торгууль, шийтгэвэрийн судалгааг графикаар үзүүлсэн байдал

Холбоосууд

Засгийн газрын мэдээлэл

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр46
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт46
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард46
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНийт10046

Таны IP хаяг: 54.198.78.121
 , 
Өнөөдөр: 4-р сар 26, 2018