- Алдаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Санхүүгийн хэлтэс нь нэрэмжит 2 сарын аяны хүрээнд Монголын Биатлоны холбоотой хамтран “Эрүүл агаар-идэвхитэй амьдрал” уриан доор албан хаагчдынхаа дунд Биатлоны тэмцээнийг өнгөрсөн Бямба гаригт амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнийг Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойд зориулж зохион байгуулснаараа онцлог болсон юм.
Биатлоны тэмцээнийг буухиа төрөл, эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан төрөл гэсэн 3 ангиллаар явуулж буухиа төрлийн 1-р байранд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, 2-р байранд Санхүүгийн хэлтэс, 3-р байранд Хяналт шалгалтын хэлтэс орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Эрэгтэй төрөлд:
1-р байранд Х.Мянганбаатар,
2-р байранд Д.Энх-Амгалан,
3-р байранд П.Амартүвшин,
Эмэгтэй төрөлд:
1-р байранд Э.Мөнхнасан,
2-р байранд Я.Ганцэцэг,
3-р байранд Ц.Хандмаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодорлоо.
- Шав тавих ёслол боллоо.
- ЗТБХБ-ын сайд ЗГХЭ Авто тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтэс байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Онц мэргэн” буудлагын тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 21 аймгийн Тээвэр, авто замын газрын удирдах ажилтны семинар боллоо.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР НЬ ӨВӨР МОНГОЛ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА