- Алдаа
Авто үйлчилгээ, оношлогоо хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Баттулга ярьж байна.
Үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээний зарим байгууллагуудын ажлын байрны орчин тоосжилт ихтэй, агааржуулалт муутайгаас ажиллагсад нь мэргэжлээс шалтгаалах (гуурсан хоолойн багтраа өвчин, харшил, уушигны өвчин г.м) өвчнөөр өвчлөх өвчлөлт ихсэж байгаа нь харамсалтай байна.
Ажлын байрны орчин нөхцөлөө сайжруулах, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн эх үүсвэргүйгээс үйлчилгээний чанар муу үйлчлүүлэгчийн шаардлагыг тэр бүр хангахгүй, импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл нь гарал үүслийн гэрчилгээгүй, хуурамч, чанар стандартын шаардлага хангахгүй сэлбэг худалдан борлуулах, үйлчилгээндээ баталгаа олгодоггүй зэрэг дутагдлууд байсаар байна.
Ажиллагсдын үүрэг хариуцлага тодорхой бус, үйлдвэрлэгчээс гаргасан технологийн горимын дагуу засвар үйлчилгээ хийдэггүй, технологийн карт ашигладаггүй зэрэг зөрчил дутагдлууд авто үйлчилгээний байгууллагуудад нийтлэг байгаа нь цаашид төрийн зүгээс хийх хяналт шалгалтын ажлын давтамж, үр нөлөөг ихэсгэх шаардлага тулгарч байна
Авто үйлчилгээний салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх замаар экологийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах шаардлагатай байна.
Цаашид олон улсын чанарын удирдлагын тогтолцоог авто үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлж зах зээлээ өргөжүүлэх, авто үйлчилгээний байгууллагууд улсын хилээр автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалыг холбогдох стандартын шаардлага хангасан тухай гарал үүслийн гэрчилгээтэй оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын дагуу зохих ангилал тогтоолгох нь авто үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, байгууллагын бизнесийн орчинг дэмжих, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэшил арга зүйн зөвлөгөө авч ажиллах, мэдээллийн нэгдсэн санд байрлаж, түүгээр дамжуулан сурталчлуулах зэрэг олон давуу талтай болно.
Авто үйлчилгээний байгууллагуудын ажлын байр болон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, авто үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, байгууллагуудын хооронд ур чадварын болон ажил мэргэжлийн туршлага солилцуулах зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Шав тавих ёслол боллоо.
- ЗТБХБ-ын сайд ЗГХЭ Авто тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтэс байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Онц мэргэн” буудлагын тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 21 аймгийн Тээвэр, авто замын газрын удирдах ажилтны семинар боллоо.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР НЬ ӨВӨР МОНГОЛ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА