Get Adobe Flash player

Санал асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү....
 

Сайтад нэвтрэх



Холбоосууд

"Альфа-моторс" ХХК  --- www.4x4.mn

“Номин Моторс“ --- www.motors.nomin.mn, www.chevrolet.mn

“Наран Моторс”  --- www.naranmotors.mn

“Монголиан Стар Мелшерс” ХХК  --- www.msm.mn

“Бридж Групп” ХХК  --- www.bridgemotors.mn

“Бодь Автомотив” ХХК  --- www.bodiautomotive.mn

“Таван Богд Моторс” ХХК  --- www.motors.mn

“Форвард моторс” ХХК  --- www.forwardmotors.mn

“Хьюндай Моторс Монгол”  --- www.hmm.mn

“Киа Моторс Монгол” ХХК  --- www.kmm.mn

“Эм Би Жи Ай” ХХК  --- www.mbgi-motor.com

“Авто-Ойл” ХХК  ---             www.auto-oil.mn

“Вагнер Ази Автомотив” ХХК  --- www.wagnerautomotive.com

“Монгол Субару Автомашин” ХХК  --- www.subaru-mongolia.com

“Моннис моторс” ХХК  --- www.monnis.com

“Кроун авто центр” ХХК  --- www.grown.mn

"Доктор авто сүлжээ" ХХК  --- www.zigzag.mn

"Да хүрээ трейд" ХХК  --- www.dahuree.mn

“Улаанхуаран” авто худалдааны төв  --- www.automarket.mn

Алдаа
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT MAX(time) FROM jos_vvcounter_logs
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=INSERT INTO jos_vvcounter_logs (time, visits, guests, members, bots) VALUES ( 1524741262, 36, 35, 0, 1 )
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524582900 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1524410100 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1523805300 AND time <= 1524410100
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1522509300 AND time <= 1524669300
  • DB function failed with error number 145
    Table './rtagovmn_db/jos_vvcounter_logs' is marked as crashed and should be repaired SQL=SELECT time, visits, guests, members, bots FROM jos_vvcounter_logs WHERE '1=1' AND time > 1519830900 AND time <= 1522509300

Бидний тавьсан шаардлагыг энэ долоо хоногт биелүүлчих байх

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд үүрэг өгсний дагуу Авто тээврийн газар өнгөрсөн сарын 21-нээс эхлэн Тавантолгойн уурхайгаас Цагаанхад хүртэлх нүүрсний тээврийн замыг хаасан билээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, авто тээврийн улсын ахлах байцаагч С.БАТБОЛДТОЙ ярилцлаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бусад албаны хүний хамт дээрх чиглэлийн замын засвартай танилцаад ирсэн юм.


-Та Тавантолгойн уурхайн нүүрсний тээврийн замтай танилцаад ирсэн юм байна. Байдал ямар байна вэ?
-“Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компанийн нүүрсний тээвэр хийх эрх, энэ хоёр байгууллагатай гэрээ хийж тээврийн үйлчилгээ эрхэлж буй 42 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын буюу 04-21-нд зогсоосныг санаж байгаа байх. Тээврийг зогсоохдоо хатуу хучилттай замыг ашиглалтад ортол хаахаар мэдэгдэж байсан ч одоогийн ашиглаж буй шороон замаа засварлатал нь хаах шийдвэр гаргасан. “Энержи ресурс” компани өнгөрсөн долоо хоногт “Та нарын тавьсан шаардлагын дагуу "Замаа засварлачихлаа. Ирээд шалгаж үзээд, нээгээд өгөөч” гэсэн хүсэлт тавьсан юм. Үүний дагуу "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар", "Байгаль орчин аялал жуулчлалын яам", "Эрдэс баялаг эрчим хүчний яам", Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад байгуулагын төлөөлөл дээрх зам дайран өнгөрч буй Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын удирдлагуудын хамт Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэлх 245 км замын засварын ажилтай танилцаад ирлээ. “Энержи ресурс” компани 4.6 сая ам.долларын хөрөнгө гаргаж, энэ чиглэлийн замд “Хийморийн их зам”, “Дарданговь” компаниар засварын ажил хийлгээд дууссан байна. Энэ 4.6 сая ам.долларын 25 хувийг “Энержи ресурс” гаргаж, үлдсэн 75 хувийг Нүүрс экспортлогчдын нийгэмлэг гаргасан юм билээ. Гэсэн хэдий ч зарим нэг шаардлагыг хангаагүй байсан учир дахин гурван шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлсний дараа дахин шалгаж үзээд замыг нээх асуудлыг хэлэлцэхээр боллоо.

-Тэр гурван шаардлага нь юу байв?
-Нэгдүгээрт, энэ зам хоёр газраа нэлээд нарийхан болчихсон байсан. Энэ хэсэг дээр машин зөрөхөд хүндрэлтэй. Тиймээс энэ хоёр хэсгийг өргөсгөх үүрэг өгсөн.

-Хоёрдугаарт энэ зам гурван газраа огцом эргэлттэй байгаа. Нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд нь нэлээд урт том оврынх болохоор огцом эргэлт дээр эргэж тойроход хүндрэлтэй, замын цаад хэсэг нь харагдахгүй өөдөөс нь гэнэт тээврийн хэрэгсэл гараад ирэх магадлалтай. Тиймээс огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөхийг шаардсан.

-Гуравдугаарт, замын нөхцөлд тохирсон тэмдэгнүүдийг байрлуулахыг шаардаж байгаа юм.

-Та дээр ярихдаа, “Энержи ресурс”, Нүүрс экспортлогчдын нийгэмлэг хамтран хөрөнгө гаргаж зам засварласан гэсэн. Орон нутгийн “Тавантолгой” компани зам засварын ажилд оролцоогүй юм уу?
-Орон нутгийн “Тавантолгой” компани зам засварын ажилд оролцоогүй. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл 245 км зам туулдаг. “Энержи ресурс” компанийн нүүрсний тээврийн машинууд Ухаахудагийн уурхайгаас гараад 25 дахь км-ээс төв замдаа нийлдэг юм. “Энержи ресурс” компани зөвхөн өөрийнхөө тээвэр хийдэг замыг засварласан. Орон нутгийн “Тавантолгой” компани ядаж Ухаахудагийн замын уулзвар хүртэлх энэ замыг засварлаж болно шүү дээ. Мөн “Тавантолгой” компанийн уурхайгаас холгүй коксийн үйлдвэр нь бий. “Тавантолгой” компани энэ үйлдвэр лүүгээ нүүрсээ зөөж, үйлдвэрээсээ төв зам хүртэл арав орчим км замаар тээвэр хийдэг юм. Энэ замуудынхаа алийг нь ч засварлаагүй. Тиймээс Тавантолгой компанийн нүүрсний тээвэрлэлтийг үргэлжлүүлэх асуудлыг мөддөө ярихгүй. Харин саяын шалгалтаар тавьсан гурван шаардлагыг биелүүлсэн тохиолдолд “Энержи ресурс” компани, түүнтэй гэрээ хийсэн тээврийн 14 компанийн үйл ажиллагааг эхлүүлж, 1770 машинд тээвэрлэлтээ үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгалт хийхдээ орон нутгийн “Тавантолгой” компанийн удирдлагуудтай уулзсан уу?
-Удирдлагуудыг нь дуудсан боловч ирээгүй. Саяын шалгалт бол “Энержи ресурс” компани замаа засчихлаа, үзээч гэсэн хүсэлтийн дагуу хийсэн ажил шүү дээ. “Энержи ресурс” компани замаа хэрхэн сайжруулж байгаа тухай албан бичиг ирүүлж, очиж шалгаж үзэхийг хүссэн юм. Харин “Тавантолгой” компани одоогоор ямар нэгэн тайлбар, хүсэлт ирүүлээгүй байна. Цогтцэций сумын Засаг дарга Цог-Өрнөх “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн юм билээ. Түүнээр дамжуулан “Тавантолгой” компани юу хийх ёстойг хэлсэн.

-Анх энэ чиглэлийн замыг хаах тухай танилцуулж байхдаа хатуу хучилттай зам ашиглалтад ортол буюу ирэх наймдугаар сарын дунд үе хүртэл хаана гэж байсан. Энэ шийдвэрээ яагаад өөрчилсөн юм бэ?
-Орон нутгийн иргэд болон удирдлагууд засмал замыг нь ашиглалтад ортол нээхгүй байвал яасан юм бэ гэсэн санал хэлж байна лээ. Анх шийдвэр гаргахад манайхаас гадна Өмнөговь аймгийн иргэдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг зэрэг олон байгууллагууд байлцаж хэлэлцсэн. Энэ үеэр засмал зам ашиглалтад орох хүртэл гэхээр нэлээд удах нь гэдгийг бодолцож үзээд одоогийн замаа сайжруултал тээврийг нь зогсоох шийдвэр гаргасан юм. Мөн нүүрснийхээ тээврээс олсон ашгаараа засмал замаа тавих юм билээ.

-Одоо ашиглаж байгаа замаа ямар байдлаар засчихаад байгаа юм бэ?
-Шороон зам нь хуучин 30-40 см-ийн ховил үүсчихсэн байсан юм. Засварлахдаа тэр ховилыг нь хайргаар дүүргэн индүүдэж тэгшилсэн байна лээ.

-Та бүхний саяын тавьсан дээрх гурван шаардлагыг ямар хугацаанд биелүүлэх бол?
-Бид энэ шаардлагаа өнгөрсөн бямба гаригийн орой өгсөн. Тэгэхэд “Энержи ресурс” компанийн удирдлага биелүүлэх боломжтой гэж үзээд оройдоо зам засварын ажилчдаа ажилд нь гаргасан. Мөн замын тэмдгээ тэр хот руу захиалж байна лээ. Тэгэхээр энэ долоо хоногтоо багтаагаад бидний тавьсан шаардлагыг биелүүлчих байх.

-Тавьсан шаардлагыг биелүүлчихлээ гэдгээ мэдэгдсэний дараа дахин очиж шалгаад шийдвэрээ гаргах уу?
-Тэгэлгүй яахав.

-Хатуу хучилттай зам нь наймдугаар сарын дундуур ашиглалтад орох нь хэвээрээ юү?
-Наймдугаар сард ашиглалтад оруулна гэсэн. Гэхдээ хийх ажил нэлээд их байна. Засмал замын ажлыг нь “Говийн зам” компани хийж байгаа. Шороон замынхаа засварын ажлыг хийгээд дуусахаар тэнд ажиллаж байсан компаниудаа засмал зам дээрээ ажиллуулна гэсэн.

-Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд хураасан нүүрсээ хилээр гаргаж дууссан уу?
-Энержи ресурс” компанийн нүүрс дууссан байх. Өнгөрсөн бямба гаригт 30 орчим тонн нүүрс үлдсэн, хоёр өдөр зөөгөөд дуусна гэж байсан. Уурхайнхаа аман дээр нэлээд хэмжээний нүүрс гаргаад зөөхөд бэлэн болгочихсон байгаа юм билээ. Мөн тавдугаар сарын 15-нд баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийж, нүүрсээ угаагаад, угаасан нүүрсээ тээвэрлэж хилээр гаргана гэсэн. Харин Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд “Тавантолгой” компанийн нүүрс нэлээд их байна лээ. Лав хоёр сар орчим зөөх байх. Ер нь хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ буураагүй шүү дээ. Зарим нэг хүн зам хааснаар улсын төсвийн бүрдүүлэлт тасалдлаа гэж  шүүмжилж байгаа. Тээвэрлэлтээс төсвийн орлогыг бүрдүүлдэггүй, гаалиар гаргаж байж ашиг олдог болохоор ямар нэгэн сөрөг байдал үүсээгүй.
-Аж ахуйн нэгжүүд тавьсан шаардлагыг биелүүлээд эхэлж байгаа юм байна. Тэгэхээр зам хаасантай холбоотойгоор Авто замын газарт ямар нэгэн дарамт шахалт ирээгүй гэж ойлгож болох уу?
-Одоогоор ямар нэгэн дарамт ирээгүй байна. Улс орон даяар зарлаад хаачихсан. Мөн нөхцөл байдал нь хаахаас өөр аргагүй байсан болохоор хүн болгон хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх үндэслэл байхгүй. Гэхдээ компаниудад ямар нэгэн хохирол учирч байгаа л байх. Бид түүнийг нь бас бодоогүй биш, бодсон.

Холбоосууд

Засгийн газрын мэдээлэл

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр40
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт40
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард40
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНийт10040

Таны IP хаяг: 54.198.78.121
 , 
Өнөөдөр: 4-р сар 26, 2018