Get Adobe Flash player

Санал асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү....
 

Сайтад нэвтрэх



Холбоосууд

"Альфа-моторс" ХХК  --- www.4x4.mn

“Номин Моторс“ --- www.motors.nomin.mn, www.chevrolet.mn

“Наран Моторс”  --- www.naranmotors.mn

“Монголиан Стар Мелшерс” ХХК  --- www.msm.mn

“Бридж Групп” ХХК  --- www.bridgemotors.mn

“Бодь Автомотив” ХХК  --- www.bodiautomotive.mn

“Таван Богд Моторс” ХХК  --- www.motors.mn

“Форвард моторс” ХХК  --- www.forwardmotors.mn

“Хьюндай Моторс Монгол”  --- www.hmm.mn

“Киа Моторс Монгол” ХХК  --- www.kmm.mn

“Эм Би Жи Ай” ХХК  --- www.mbgi-motor.com

“Авто-Ойл” ХХК  ---             www.auto-oil.mn

“Вагнер Ази Автомотив” ХХК  --- www.wagnerautomotive.com

“Монгол Субару Автомашин” ХХК  --- www.subaru-mongolia.com

“Моннис моторс” ХХК  --- www.monnis.com

“Кроун авто центр” ХХК  --- www.grown.mn

"Доктор авто сүлжээ" ХХК  --- www.zigzag.mn

"Да хүрээ трейд" ХХК  --- www.dahuree.mn

“Улаанхуаран” авто худалдааны төв  --- www.automarket.mn

-Авто машины улсын үзлэг тооллогын талаар яриагаа эхэлье. Учир нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар зөрүүтэй мэдээлэл өгөөд байна гэсэн шүүмжлэл их гарч байна?

-Тээврийн хэрэгслийг тоолох, үзлэг хийж, татвараа хураадаг үйл ажиллагаа манай улсад 1956 оноос эхлэлтэй. Сүүлийн жилүүдэд автомашины тоо эрс нэмэгдэж байгаа. Жилд арав түүнээс илүү хувиар нэмэгдэж байна. Өнгөрсөн оны Замын цагдаагийн газрын тооллогын дүнгээр 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн мэдээ байгаа. Иймд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийг 2001-2008 онд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд нийслэлд гурав, бүх аймгуудад нэг нэг авто машины оношлогооны станц байгуулсан юм. Төсөл хэрэгжих явцад Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж 2005 оноос бүх тээврийн хэрэгслийг эдгээр тоног төхөөрөмжөөр оношлогооны станцуудад жилийн турш оношлодог болсон. Өнгөрсөн 2008 оны тавдугаар сард Авто тээврийн тухай хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг авто тээврийн байгууллагад шилжүүлсэн юм. Авто тээврийн байгууллагад энэ ажил ирснээр Замын цагдаагийн газрын явуулдаг байсан тооллого явагдахгүй болсон. Яагаад гэвэл оношлогоо хийхдээ бүртгэл хөтөлдөг. Манайх Улаанбаатар, 21 аймгийг холбосон онлайн сүлжээтэй. Монгол улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгслийн мэдээлэл бидэнд байгаа болохоор дахин тооллого явуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хуулинд заасан байсан тооллого хийх заалтыг хүчингүй болгосон. Тэгээд ч тооллого гэдэг цаг, хөрөнгө барсан ажил шүү дээ. Иймд манай жолооч нар татвараа төлөөд оношлогоондоо ороход л хангалттай. Оношлогоо нь хуульд заасны дагуу жилийн турш явагдана. Энэ жилийн оношлогоо өнгөрсөн нэгдүгээр сарын дөрөвнөөс эхэлсэн. Одоо манай улсын хэмжээнд 18 мянга гаруй тээврийн хэрэгсэл оношлогоондоо орчихоод байна. Үлдсэн тээврийн хэрэгслүүд тогтоосон хугацаанд оношлогоонд орох ёстой. Тогтоосон хугацаа гэдэг нь гуравдугаар сарын 17-ны өдөр оношлогоонд орсон тээврийн хэрэгсэл дараа жилийн энэ өдөр оношлогоонд орно гэсэн үг. Энэ хугацаанаас хэтэрч болохгүй. Харин өмнө нь орж болно.

-Тэгэхээр ирэх сарын нэгнээс жолооч нар зөвхөн татвараа төлөх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Татварыг хуулинд иргэн хүн эхний зургаан сарын дотор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлсөн байх. Аж ахуй нэгж, албан байгууллага жилийн дөрвөн улиралд дөрөв хувааж төлсөн байх ёстой гэж заасан байдаг. Иймд бид татварын байгууллагийнхантай ярилцаад хуулийнхаа хүрээнд, хуучин зохион байгуулж байсан хугацаанд буюу дөрвөн сарын нэгнээс зургадугаар сарын нэгний хооронд зохион байгуулахаар болсон юм. Энэ үйл ажиллагаа улс даяар явагдана.

-Хуучин оношлогооныхоо дэргэд татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Энэ өөрчлөгдсөн үү?

-Хэвээрээ байгаа. Татвараа төлчихөөд, оношлогоондоо ороод, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж, стандартын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2011”-ийг авна. Гэтэл сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслүүд буруу мэдээлэл өгөөд байна. Зөвхөн татвараа төлчихвөл хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэж. Энэ бол буруу. Татвар бол хуулийнхаа дагуу төлөх ёстой хувь хүний үүрэг. Татвар төлснийг гэрчлэх гурвалжин тэмдэг хөдөлгөөнд оролцох эрх биш. Тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд техникийн хувьд бүрэн бүтэн байх ёстой. Стандартын шаардлага хангах ёстой. Хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2011”-ийг авсан байх ёстой. Хангаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

-Нийслэлд гурван газар оношлогоо явагдаж байгаа гэлээ. Хаана, хаана байна вэ?

-Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүрийн урд талд “Хөсөгт трейд” компанийн хашаан дотор “Баянгол” оношлогооны төв, Сонгинохайрхан дүүрэгт Сонсголонд “Автобус 2” компанийн хойд талд, Баянзүрх дүүрэгт Чулуун овоотын хойд талд байрлаж байгаа. Мөн 21 аймаг бүгд оношлогооны станцтай. Үүний хажуугаар зөөврийн тоног төхөөрөмжтэй явуулын оношлогоо ажиллаж байгаа. Энэ нь Улаанбаатар хот болон аймгийн төвөөс алслагдсан сум дүүрэгт очиж оношлогоо хийдэг. Тэгэхээр оношлогооны тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй.

-Тооллогоор мэдээж хэдэн тээврийн хэрэгсэл байна гэдгийг гаргаж ирдэг байсан байх?

-Мэдээж манай оронд хэдэн машин байна гэдэг тоог гаргахын тулд, шилжилт хөдөлгөөнийг бодитой болгохын тулд жилд нэг удаа компаничилж тооллого хийдэг байсан. Нөгөөтэйгүүр Замын цагдаагийн газарт тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл нь цаасан дээр байдаг. Түүнийгээ жил бүр шинэчлэх шаардлагатай байсан юм. Гэхдээ Замын цагдаа одооноос ийм сүлжээтэй болж байгаа гэсэн. Ер нь бид цаашдаа өөрсдийнхөө сүлжээгээ цагдаа, татвар, гааль, иргэний бүртгэлтэй холбохоор ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл цогц болж ирнэ. Төрөөс авто тээврийн талаар бодлого боловсруулахад хялбар болно шүү дээ.

-Оношлогоонд орж байгаа тээврийн хэрэгслүүд стандартын шаардлага хэр хангаж байна. Эхний үзлэгээрээ тэнцээгүй тээврийн хэрэгслийг дахин оношлогоонд оруулахдаа нэмэлт төлбөр авах уу?

-Эхний үзлэгээр тэнцээгүй тээврийн хэрэгслийг бид зөрчилөөс нь хамаараад хугацаа өгдөг. Тэд хоногийн дотор засуулаад ир гэж. Дахин оношлоход ямар нэгэн төлбөр авдаггүй. Өнгөрсөн онд 20 гаруй мянган тээврийн хэрэгсэл эхний оношлогоогоор тэнцээгүй гэсэн дүн байдаг. Ингээд бодохоор шаардлага хэр хангаж байна вэ гэдэг нь харагдаж байгаа байх.

-Хамгийн их түгээмэл гардаг ямар зөрчил байдаг вэ?

-Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эд ангийн эвдрэлүүд элбэг тохиолддог.

-Тээврийн хэрэгслийн утааны стандарт сул байгаагаас болж агаарын бохирдол нэмэгдэж байна гэж яриад байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Бид энэ тал дээр нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Гэвч хүмүүс энэ талаарх мэдээллийг муу авдаг юм шиг байна. Монгол улсад авто машинаас ялгарах хорт бодисын хэмжээг стандартаар тогтоосон байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн онд энэ стандартыг шинэчилсэн. Нэг үгээр хэлбэл чангаруулсан. Тийм болохоор авто машинаас гарч байгаа хорт бодисын хэмжээ багасч байгаа гэхэд болно.

-Бусад орнуудад мөрдөгдөж байгаа стандартад манай стандарт нийцэж байна уу?

-Үгүй. Манайхаас илүү чанга. Бид өөрсдийнхөө авто машиныхаа техникийн байдлаас шалтгаалж, судалж үзэж байж стандартаа тогтоодог. Хэрвээ бусад орнуудынхтай адил хэмжээнд тогтоочихвол манайх хөдөлгөөнд оролцох машингүй болчихно шүү дээ.

-Тэгэхээр манайд “өндөр настай” машин их байна гэсэн үг үү?

-60 гаруй хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.

-Ер нь манайд хаанахын машин илүү зонхилж байна. Тэднээс буруу талдаа рультэй нь хэд байна?

-Манай улсад Япон, Солонгос, Орос улсын машин зонхилж байна. Тэдний дотор буруу рультэй нь 50 гаруй хувьтай байгаа.

Холбоосууд

Засгийн газрын мэдээлэл

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр102
mod_vvisit_counterӨчигдөр73
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт263
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт769
mod_vvisit_counterЭнэ сард3615
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4174
mod_vvisit_counterНийт222045

Таны IP хаяг: 54.81.120.218
 , 
Өнөөдөр: 8-р сар 31, 2016